Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох байсан ч тэрээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хуралдааныг хойшлуулав.
Сануулахад: Э.Бат-Үүл 2019 оны зургаадугаар сард “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Уг нийтлэлтэй холбоотойгоор ЕТГ-ын дарга Э.Энхболд болон Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар цагдаагийн байгууллагад тус тусдаа хандсан. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагаас Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг болон ЕТГ-ын дарга З.Энхболдыг гүтгэсэн гэж үзэж, Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар хоёр сая төгрөгөөр хоёр удаа торгох шийдвэрийг гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргааад байсан юм.