Швейцарын Холбооны Улсын Женев хотноо (2025.07.29) Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ. Уг хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон холбогдох албаныхан оролцож байна.
Монгол Улс 1962 онд Олон Улсын Парламентын Холбоонд гишүүнээр элсэж, 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээр УИХ, ОУПХ-ны хамтын ажиллагаа шинэ түвшинд хэрэгжиж эхэлсэн юм байна.
6-р бага хуралд дэлхийн 84 орны парламентын дарга, 18 дэд дарга нар оролцож байна. Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг хангах нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага бөгөөд үүнд парламентуудын оролцоо, манлайлал чухал аж.
