ЦЕГ: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн асуудал дээр хуульд заасан процессийн ажиллагаа явагдаж байгаа

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хурд хэтрүүлэн явж байх үедээ лайв хийсэн нь иргэдийн анхаарлыг татаж, хууль хяналтын байгууллагаас түүнд хариуцлага тооцохыг шаардаж буй. Тэгвэл  цагдаагийн байгууллагаас түүнд утсаар хууль зөрчсөн гэдгийг нь хэлж дуудсан ч ирээгүй байна. Тиймээс түүнд дахиад дуудах хуудас бичгээр хүргүүлэх аж. Ирэхгүй бол прокурорын дуудах хуудас өгөх юм байна. Хуульд заасан процессийн ажиллагаа явагдаж байгаа гэдгийг хэллээ.