Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
20-21-нд шилжих шөнө Хэнтийн нутаг, Дорнодын баруун болон хойд хэсгээр, 21-ний өдөр Дорнодын зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.
👉Малчид, иргэд, хадланчдын анхааралд:
20-21-нд шилжих шөнө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
