Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал өнөөдөр /08.20/ 17.00 цагт эхэлсэн бөгөөд дөнгөж сая өндөрлөжээ. Тодруулбал, Үндэсний бодлогын хороогоо энэ сарын 28-ны пүрэв гарагт хуралдуулахаар товлосон байна. Тус хуралдаанаар Ардчилсан нам даргаа сонгож, улмаар одоогийн дарга Лу.Гантөмөр ажлаа өгнө гэдгээ өнөөдөр хуралдсан Улс төрийн зөвлөлийн хурал дээр мэдэгдсэн байна.
Сануулахад, АН-ыг хамтарсан Засгийн газрын гэрээ зөрчсөн гэж үзэн, ЗГ-аас гаргасан байдаг. Улмаар Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар огцорч, Лу.Гантөмөр намын даргын ажлаа өгнө гэж мэдэгдэж байсан юм.