Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар 8 дугаар сарын 22,23,24-ний өдрүүдэд 21:00 цагаас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн төв талбайд Монголын түүх, соёл, ахуй, зан заншил, байгалийн онцлогийг илтгэх 15 минутын 1000 дроны үзүүлбэр үзүүлнэ.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Шинбан бүтээн байгуулалт” ХХК хамтран зохион байгуулж буй тус дроны үзүүлбэрт та бүхнийг морилон саатахыг урьж байна.