Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг хүчингүй эсэх ажлын хэсгийг П.Сайнзориг гишүүн ахлахаар болжээ

Хуульч О.Батхүү үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдөл ирүүлснийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд дэмжсэн. Тэгвэл дээрх асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар /2025.10.01/  хэлэлцэж иргэдийн өргөдлийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос байгуулжээ.

Эл ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг ахлахаар болжээ. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ж.Алдаржавхлан, Т.Аубакир, Д.Батбаяр, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Ч.Номин, Б.Түвшин, Да.Цогтбаатар нар багтжээ.