Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын 33 УИХ-ын гишүүний 2025 оны аравдугаар сарын 6-нд өргөн мэдүүлсэн Ухаа худгийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өнөөдөр /2025.10.14/ 14:00 цагаас Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээр товложээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар өнгөрсөн долоо хоногт /2025.10.09/ мэдээлэл хийсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа яриандаа “Одоо 36 гэрэээ ил болсон ч Харбины гэрээ хэлэлцээр ил болоогүй байна. Одоогийн байдлаар чиглэл өгсөн, “Эрдэнэс Тавантолгой” ХК албан ёсоор ил гаргаагүй байна. Магадгүй ирэх Даваа гаригаас ил тод болгоно гэж найдаж байна. Шинэ тутам байгуулсан гэрээ учраас яаралтай засч залруулах шаардлагатай. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ухаа худаг ордын асуудлаар түр хороо байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өгсөн байх магадлалтай юм билээ. Миний бие энэ хянан шалгах түр хороонд ормоор байгаа ч надад ийм хүсэлт ирээгүй. Жагсаалыг булаадаг болсон шиг хянан шалгах түр хороог бас булаах гээд байгаа юм уу. Давхцаж түр хороо байгуулах санаачлага гаргаж байна. Бид энэ санаачлагыг дэмжиж байна” гэдгийг хэлж байсан юм.