УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын аав н.Ганзориг: Миний хүү Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нартай ураг төрлийн холбоогүй болно

Залруулга хийхгүй бол худал мэдээлэл газар авах нь. Лувсанжамцын аав Ганзориг байна. Миний том хүү Лувсанжамц 2007 онд Япон улсын олон улсын Кайё ахлах сургууль, бүрэн дунд боловсрол, 2011 онд Токиогийн Политехникийн их сургууль, архитектор бакалавр, 2018 онд Токиогийн их сургууль Хот төлөвлөлтийн инженер, мастер 2021 онд Токиогийн их сургууль, хот төлөвлөлтийн инженер, Доктор хамгаалсан.
2011-2013 онд Гобитравел ХХК /Монгол/ архитектор, 2014-216 онд МIBACE LLC / Монгол/ захиалагчийн инженер, 2015-2016 онд Байгаль орчин аялал жуулчлалын яам,Үндэсний зөвлөх 2022-2024 онд Ниппон Коэй ХХК /Япон/ Дэд менежер энэ компани нь Японы зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хамгийн том компани юм. Энд ажиллах хугацаандаа 10 гаран улсын төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байсан.

2024 оны сонгуулийн үеэр Турк улсад газар хөдлөлтөд нэрвэгдсэн хотын сэргээн босголтын ажилд ажиллаж байхад нь МАН санал тавьж урьж авчирсан. Миний эцэг, эх Булган аймгийн гаралтай, би өөрөө УБ хот СБД 40 мянгатын унаган иргэн билээ. Манайх 3 хүүтэй, Уянгын хэлж гүжирдэж байгаа шиг охин байхгүй. Нямбаатар, Оюун-Эрдэнэ нартай ураг төрлийн холбоогүй болно. Мэдээлэл тавихдаа нягталж лавлаж байвал зүгээр юм даа.