УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудастаа
“Үндсэн Хуулийн Цэцэд Маргаан Шийдвэрлэх ажиллагааны тухай:
4.1 Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг ИЛ ТОД явуулна.
4.2 Нээлттэй хуралдаанд оролцогчид танхимд тэмдэглэл, радио телевиз шууд нэвтрүүлэг, дүрс бичлэг хийхийг зөвшөөрнө.
Гэж хүртэл заасан байхад Цэц яахаараа Их Суудлын хуралдааныг Онц болон Дайны байдал зарласан горимоор 3 хоногийн хугацаанд багтаан Хаалттай хуралддаг билээ?!?
Дарангуйлал ирж бн шүү хүмүүсээ!! Тоохгүй өнгөрөөд хожим харамсав!!! Хэлсэн шүү!!! хэмээн бичжээ.
САНУУЛАХАД: Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн билээ.
ҮХЦ-ын их суудлын хуралдаан хаалттай хуралдаж байна.