САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ИРЭХ НАЙМАН САРД АШИГЛАЛТАНД ОРУУЛНА

Нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих асуудлыг сайд Ц.Даваасүрэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Шахмал түлшний үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргахаар болжээ. Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх аж. Барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлэх ба эхний ээлжийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэр наймдугаар сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ондоо багтаан 303 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх юм гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.