Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.
Энэ хүрээнд төсвийн төлөвлөлтийн ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах, салбарын хэрэгцээ шаардлагыг тусгах зорилгоор соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн, тус яамны газар, нэгжийн дарга нар болон Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, салбарын харьяа байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 70 гаруй хүн оролцож, төсвийн төслийн талаар санал бодлоо солилцлоо.









