Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Хэрэгжүүлсэн гол ажлууд:
1. “Хос бичигтэн” арга хэмжээ:
– Хүүхэд залууст түүх, соёлоороо бахархах, эх хэлээрээ зөв, сайхан бичиж, унших хүсэл эрмэлзэл төрүүлэх зорилгоор “Алтан гадас” үлгэрийн аппликейшн болон “Монгол толь” аппликейшныг хөгжүүлсэн. 
– Үндэсний бичгийн мэдлэг олгох цахим гарын авлага, контентууд боловсруулж, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулж байна. 
2. “Алтан гадас” үлгэрийн аппликейшн:
– 25 үлгэр нэмэгдүүлж, хүүхэд залууст эх хэл, ардын аман зохиолоо сонирхон судлах боломжийг бүрдүүлсэн. 

– Google Play: https://play.google.com/store/apps/details…
3. “Монгол толь” аппликейшн:
– Үндэсний бичгийн үгсийн санг цахим орчинд ашиглах боломжийг бүрдүүлсэн. 
– Google Play: https://play.google.com/store/apps/details…
4. “Хос бичигтэн” YouTube суваг:
– Үндэсний бичгийн хичээлүүд болон компьютерт шивэх зааврыг байршуулсан. 

– Холбоос: https://youtube.com/@Khosbichigten/playlists
5. Үндэсний бичгээр хэвлэгддэг цор ганц “Уламжлал” сэтгүүлийг дэмжин хэвлүүлж, үндэсний бичгээр унших бичгийн тоог нэмэгдүүллээ.