Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилж байна.
Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор:
- “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.
Оюутолгойн сонсголын гурав дахь өдөр ирсэн гэрчүүд:
- УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл
- 25 дахь Ерөнхий сайд С.Баяр
- Сангийн сайд асан С.Баярцогт
- Тэргүүн Шадар сайд асан Н.Алтанхуяг
- БОАЖ-ын сайд асан Ганхуяг
- УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва
- Эрдэнэс Монгол компанийн дэд захирал Тэмүүлэн
- Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат
- Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан
- Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар ирснийг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцуулав.