Шатахууны асуудлаар мэдээлэл хийнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай, АМГТГ-ын дарга П.Баянбаатар нар шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр (2025.12.23) 11.00 цагт мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал тус яамны хурлын зааланд болно.

Шатахууны үнэ нэмэгдсэн гэж зарим сайт өчигдөр мэдээлжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас энэ талаар  тодруулахад, Евро-5 стандартын АИ-92 3080 төгрөг, энгийн АИ-92 хуучин үнээрээ байна гэв.