УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр 12 цагаас төрийн ордонд мэдээлэл хийх аж. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд холбогдох хууль тогтоомж, улс орноос барьж байгаа бодлого, зорилтыг танилцуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй бэрхшээл, санаа бодлыг сонсож цаашид ажил хэрэг болгох зорилгоор УИХ-ын гишүүн Ж.Баясгалан 21 аймгаа тойрон уулзалт хийсэн юм.