Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй байна гэх яриа иргэдийн дунд гарсан. Тэгвэл Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг батлахдаа ажилгүйдлийн тэтгэмжид 162 орчим тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Ингээд 2025 онд батлагдсан 162 тэрбум төгрөгийг өнгөрсөн ес, аравдугаар сард 32 мянган даатгуулагчид олгоод дууссан гэж албаныхан хэлж байгаа юм.
Улмаар 10, 11, 12 дугаар сарын ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй 15 мянга орчим иргэн үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2025 оны аравдугаар сарын эхээр ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгө авах өргөдөл гаргасан иргэдийн хүсэлт батлагдсан төсвөөс давсан учир хүсэлт гаргасан 15 мянган иргэний ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг гурван сар олгоогүй байна.
Эдгээр иргэдийн ажилгүйдлийн тэтгэмжид 45 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж. Тэгвэл өнөөдрөөс /2026.01.05/ эхлэн 10, 11, 12 дугаар саруудад ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй 14,996 даатгуулагчийн 45 тэрбум төгрөгийг нөхөн олгож эхэлжээ.