М.Даваабанди сонгомол бөхийн УАШТ-д хоёр жил дараалан түрүүллээ

Сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний хүрэл медальт, ОУХМ М.Даваабанди Монгол Улсын хошой аварга боллоо.

М.Даваабандийн хувьд, сонгомол бөхийн ДАШТ-ээс ялалт авчирсан анхны монгол тамирчин билээ. Хөнгөн жинд финалдсан “Цаст тайга” клубийн бөх М.Сумьяабазар УАШТ-ээс хошой мөнгөн медальтан боллоо.

Энэ жингийн хүрэл медалийг “Хангарди” клубийн тамирчин М.Мөнх-Оргил гардсан.

Сонгомол бөхийн 60 кг-ын дүн:

  1. М.Даваабанди (Алдар)
  2. М.Сумьяабазар (Цаст тайга)
  3. М.Мөнх-Оргил (Хангарди)