Дуучин Ч.Алтантүлхүүр өөрийн цахим хуудастаа “Уучлаарай… Гурван хүүгийн минь эцэг Сүхдамба аа.
Хөвгүүдийнхээ ирээдүйг бодож л олон жил тэслээ дээ… Одоо арай дэндэж байна аа. Би хөвгүүдээ юугаар ч дутаахгүй бүхнийг болгож, бүтээх гэж зүтгэж хичээсээр бие биш сэтгэл ядардаг юм байна.. Гэсэн ч шартралгүй хичээсээр л байх болно…
Хүүхдүүд өсөхийн хэрээр анхаарал халамж, зардал ихсэж, түүнээс илүүгээр аавын орон зай чухал болдог юм байна… Хүүхдүүдээ хар нялхад нь хувийн жаргалаа хөөсөн эцэг Сүхдамба чи над руу яаж ч аашилж, хамтдаа бүтээж байгуулсан бүхнээ аваад явахад чинь, эхнэр чинь хүүхдүүдийг минь гэрт нь очиход “Хүүхдийн агаарыг булааж амьсгалаад байна” гээд гэрээсээ хөөж байхад чинь, хүмүүс биднийг салахад намайг буруутгаж чамайг хохирогч гэж аашилж байхад ч би тэр бүгдэд дуугүй, тэрнээс цаадах бүхэнд ч хүлцэнгүй байсан.
Одоо болсон. Чи өөрийн мах цусны тасархай хүүхдүүддээ минь үл тоож эрхийг нь маш ихээр зөрчөөд удаж байгаа, түүнийгээ юман чинээ боддоггүй, хүүхдүүдээсээ зугтдаад байгааг чинь үнэхээр өршөөж чадашгүй нь… Ааш зан, дүр төрхөөрөө чамайг дэндүү адилхан төрсөн хөвгүүдээ тоож, холбогдож, хааяа ч гэсэн аавын үүргээ биелүүлэхийг чамаас хүсье. Чи бид хоёр салсан байж болох ч чи өөрийн хүүхдүүдээсээ салаагүй шүү…
Танд Монгол хүний мөс чанар үлдсэн үү?” гэжээ.