Эдийн засагт төрийн оролцоо өндөр байгааг шүүмжлэв

Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарын санаачилсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр өнөөдөр /2026.01.20/ Монголын Үндэсний худалдааж аж үйлдвэрийн танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд шинээр, ерөнхий, зарчмын шинжтэй хууль тогтоомж болон үйлчлэхээр боловсруулж байгаа бөгөөд УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

Хэлэлцүүлэгт  Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Бизнес эрхлэгчдийн зүгээс татварын дарамт болон эдийн засагт төрийн оролцоо хэт өндөр байгааг шүүмжлэв.