Шинэ долоо хоногийн /2026.III.09-15/ өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Хэрвээ та замаасаа хазайж явсан бол энэ долоо хоногтоо зөв зүгтээ чиглэх бололтой. Та гэртээ байхдаа илүү амгалан тайван байдлыг мэдрэх магадлалтай. Таныг тайвшруулж, стрессийг багасгахад туслах зүйлс дээр анхаарч, гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаарай. Долоо хоногийн дунд үеэр та олны анхаарлын төвд орно. Энэ үеэр таны өөртөө итгэх итгэл өндөр байна. Мөн энэ үеэр хайр дурлалын харилцаа тань ч илүү ноцтой байх бололтой. Таны амжилтад хэн алга ташиж байна гэдгийг урьд өмнөхөөсөө илүү анзаарч харна. Үүний далимд та өөрийгөө ч таньж авч чадна. Өөртөө тавьдаг янз бүрийн хязгаарлалтуудаа үнэхээр бодитой, шаардлагатай эсэхийг дахин нэг эргэцүүл. Хийх ажил, бодох зүйл их байснаар нойр муудаж магадгүй.
Үхэр
Таны амьдралыг утга учиртай болгодог чухал харилцаа холбоонуудаа нэн тэргүүнд тавих долоо хоног. Найз нөхөд, ойр дотныхондоо анхаарлаа төвлөрүүлж, эвлэрэх шаардлагатай бол төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Од эрхсийн өөрчлөлтөөс шалтгаалаад үл ойлголцол үүсч магадгүй. Бодол санаагаа цэгцлэхэд цаг гаргаарай, аливааг тэвчээртэйгээр сайтар бодож тунгаах үед таны өөрийн бодол хүртэл таныг гайхашруулж магадгүй. Гэнэтийн сорилтуудыг бэлтгэлтэй байж гэмээнэ давж гарах болно. Хэн таны эрх мэдлийг илүү хүндэтгэж байна, таныг өндөр байр сууринд очиход хэн хүчтэй хариу үйлдэл үзүүлж байна гэдгийг анзаараарай. Ойрын үед санхүүгийн асуудал тогтвортой байх боловч нягт нямбай байдлыг танаас шаардана.
Ихэр
Хамгийн том зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстойгоо ойлгож авна. Эргэн тойрныхноосоо зорьсондоо хүрэх асар их урам зориг авна. Сахилга баттай байж, шинэ санаануудаа цэгцтэйгээр ажил хэрэг болгож чадвал амжилтад хүрнэ. Та нуугдсан авьяас чадвараа нээж, боломжийг атгаж авч чадна. Үг хэл бус үйлдэлд төвлөр. Таны сониуч занг дэмжиж, өөрчлөгдөж буй итгэл үнэмшлийг тань хүндэтгэдэг хүмүүсийг анзаараарай. Аюулгүй бүсдээ хэт шигдэхгүй байхыг хичээ. Таныг үнэлдэггүй хүмүүсээс зайгаа барь. Танд юу хэрэгтэй байна, түүнийгээ нээлттэй хэлж, хүсч сурах хэрэгтэй. Бусдаас хэт их зүйл хүлээх хэрэггүй. Ихрийн ордныхон ихэвчлэн идэвхтэй сэтгэдэг, хөдөлгөөнтэй хүмүүс байдаг тул мэдрэлийн систем болон амьсгалын эрхтэнтэй холбоотой асуудалд анхаарах хэрэгтэй.
Мэлхий
Энэ долоо хоногт өөрийн зөн совиндоо итгээрэй. Өөрийгөө хэт шүүмжлэх хэрэггүй. Танд төрсөн шинэ санаанууд карьерт тань ахиц дэвшил болж магадгүй. Саад бэрхшээл дээр төвлөрөлгүй зөвхөн алсын зорилгоо харж, шийдэмгий байгаарай. Хайр дурлалын харилцаа танаас эрсдэл шаардаж магадгүй. Харилцан нээлттэй байснаар холбоо харилцаагаа улам гүнзгийрүүлэх боломжтой. Эмзэг мэдрэмжүүдээ харилцан хуваалцаж байж итгэлцэл үүсэх бололтой. Итгэл бишрэлийг хийсвэр ойлголт гэж басах хэрэггүй. Сайн сайхан зүйл болно гэж итгэж хүлээх үед таны үйлдэл, үр дүн өөрчлөгдөнө. Санхүүгийн хувьд орлого, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд гарч ирэх магадлалтай. Орлого, зарлагаа тэмдэглэх, урт хугацааны төлөвлөгөө гаргах нь ашигтай.
Арслан
Таны романтик энерги нэмэгдэх долоо хоног. Энэ үед урлагийн шинэ бүтээл, төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Хайр дурлалын тухайд шинэ харилцаа эхлүүлэх, эсвэл одоо байгаа харилцаагаа илүү нухацтайгаар авч үзэхэд тохиромжтой. Хэн хэн нь өөрчлөлтийг хүлээн авч чадвал харилцаа бат бөх болно. Амбицтай байж, шинэ зүйл сурах, хил хязгаараа тэлмээр санагдана. Гэхдээ одоогоор бүх зүйлийг зөвхөн төлөвлөлтийн шатанд үлдээ гэж танд зөвлөмөөр байна. Ганцаараа байлаа гээд гуньж гутарч болохгүй. Харин ч өөртэйгөө ярилцах, гүн бодох боломж гэж ойлгоорой. Арслангийн ордныхон ерөнхийдөө эрч хүчтэй, идэвхтэй байдаг ч зарим зүйлд анхаарах хэрэгтэй. Зүрх, нүд, арьс, нуруу хэсэг тань илүү эмзэг байна.
Охин
Энэ долоо хоногт та илүү их бодолт автаж, юм юмыг эргэцүүлэх бололтой. Гэр бүл, найз нөхөд, ойр дотно бүхнийхээ үнэ цэнийг санаж сэрэх болно. Ажил амьдралынхаа тэнцвэрт байдлыг алдалгүй хадгалахыг хорвоо ертөнц танд сануулж байна. Шинэ ур чадвар эзэмших, өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой. Чухал ур чадвараа өнгөлөн зүлгэж, нарийн боловсруулсны эцэст шинэ алхам хийхэд тохиромжтой. Өдөр тутмын ажилдаа сахилга бат, жижиг дадлуудыг хэвшүүлбэл бүх зүйл илүү хялбар болно. Урт хугацаандаа энэ нь таны амьдралыг ч хүртэл өөрчилсөн байх болно. Таны хүсэл зориг, чин сэтгэлийг ойлгодог хүмүүстэй холбогдож, дэмжлэг авч байгаарай. Санхүүгийн нарийн төлөвлөлттэй байх хэрэгтэй.
Жинлүүр
Идэвхтэй, урам зоригтой долоо хоног. Өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт шинэчлэлтийн салхи оруулж, тогтсон дадал зуршлаа эргэн нэг харна. Долоо хоногийн эхээр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бусдаас ялгарна. Та удирдагч, манлайлагч чанараа харуулж, анхаарлын төвд орох бололтой. Зүрх, тархиндаа санаж бодож, хадгалж явсан санаануудаа одоо бодит ажил хэрэг болгоход тохиромжтой. Бүтээлч байдлаа ил гарга. Сэтгэл хөдлөлөө хянаж, зохицуулах талаар сүүлийн үед та багагүй сургамж авсан байлгүй. Одоо үүнийгээ хэрэгжүүлэх шаардлага гарна. Санхүүгийн сайхан боломжууд нэгээр тогтохгүй гарч ирнэ. Сахилга баттай, нягт нямбай байж чадвал суусан газраасаа шороо атгах боломж танд байна.
Хилэнц
Итгэл үнэмшил, урам зориг тань нэмэгдэнэ. Энэ нь богино хугацаанд байх ч гэлээ таны сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлэх бололтой. Санхүүгийн тодорхой зорилгогүй сулдаа ганхаж явсан бол энэ долоо хоногоос илүү нухацтай хандаж эхлээрэй. Зардал, хэрэглээгээ нягт нямбай хяна. Урьд нь эхлүүлсэн байсан ажлаа сайжруулж, засварлахад тохиромжтой. Амралтын өдрүүдээр таны оюун бодол сайн төвлөрөх бололтой. Бүтээлчээр ажиллах, төвлөрөх боломж гарна. Эрүүл мэндийн тухайд биеийн эрч хүч, сэтгэл санааны тэнцвэрийг хадгалах нь чухал. Стресс, хэт ачаалал нь жингийн өөрчлөлт, нойр муудах, эрч хүч сулрах шалтгаан болно. Жижигхэн үйл явдал болгон итгэлцэлтэй холбогдоно.
Нум
Хайртай хүмүүсийнхээ төлөө байж, анхаарал халамжаа нэмэгдүүлэх долоо хоног. Өнгөрсөн болон одоогийн харилцаануудаа эргэцүүлж, туршлагаасаа сургамж авна. Энэ нь ирээдүйд илүү утга учиртай харилцаа тогтооход туслах болно. Нэгээр тогтохгүй шинэ боломжууд гарч ирж, амжилтад нэг алхам ойртоно. Хайртай хүнтэйгээ ил тод ярилцах нь итгэлцлийг бий болгоно. Зөвхөн өөрөө ярилгүй бусдыг бас сонсч сураарай. Өөрийн байр суурийг хадгал, үүний зэрэгцээ бусдын үзэл бодлыг ч сонирх. Мөн бусдад урам өгдөг шигээ өөрийгөө бас урамшуулж дэмждэг байхыг танд зөвлөж байна. Санхүүгийн шийдвэр гаргахдаа нарийн төлөвлөлттэй байх хэрэгтэй. Карьерын хувьд энэ долоо хоногт шинэ санаа, ажиллах хүсэл, бүтээлч энерги дүүрэн байна. Долоо хоногийн эхэнд та удирдах чадвараа харуулна.
Матар
Бодлоо цэгцэлж, төлөвлөхөд тохиромжтой долоо хоног. Шинэ санаа төрж магадгүй ч яаран эхлэх хэрэггүй. Хуучны найз, эсвэл хуучин хайрттайгаа эргэн холбогдож магадгүй. Танд цаг хугацаа, ур чадвар, авьяас билиг бүх зүйл хангалттай байгаа тул нөөц боломжоо ашиглаад хэн гэдгээ харуул. Ажлын төлөвлөгөөгөө нягт нямбай боловсруул. Бусадтай харилцахдаа үг хэлнээс гадна биеийн хэлэмж, илэрхийлэлдээ ч анхаарах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд итгэлцэл, үнэнч байдал нэмэгдэнэ. Хэн хэн нь сэтгэл хангалуун байж, хамтдаа өсч хөгжиж байгаа тохиолдолд харилцаа бат бэх байна гэдгийг санаарай. Хамтын ажиллагааны боломжууд гарч ирснээр санхүүгийн байдал тогтворжино.
Хумх
Долоо хоногийн эхээр та санхүүгийн асуудалдаа илүү төвлөрөх болно. Өдөр тутмын дадал зуршлаа эргэн харж, таны хувьд юу үр ашигтай байна гэдгийг анзаар. Ингэж байж ажлын бүтээмж тань сайжирч, үр дүн гарна. Зарим үүрэг даалгаврыг гүйцэтгэхдээ заавал баг хамт олноор биш ганцаарчлан гүйцэтгэвэл үр дүнтэй байна. Мөн тохиромжтой үедээ завсарлага авч байгаарай. Амралтын өдрүүдээр өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хайрла. Бусдад яаж харагдахыг хүсч байна, түүнийгээ та өөрөө л бүтээх боломжтой. Гадаад дүр төрх, эрх мэдэл тань бусдыг татна. Харин таны байр сууринд хэн хүчтэй хариу үйлдэл үзүүлж байна гэдгийг нэг анзаараарай. Таны хувь нэмрийг дутуу үнэлж байгаа газарт хоргодох хэрэггүй.
Загас
Уур бухимдлаа хянаж, амар тайван байхыг танд уриалж байна. Энэ долоо хоногт тэвчээр бол бүх асуудлыг шийдэх түлхүүр. Сэтгэл хөдлөл тань хүчтэй байх ч гэлээ асуудалд илүү дипломат байдлаар хандаарай. Юм бүхэнд драматай хандахгүй байвал шинэ ололт амжилт, боломж ойрхон байна. Карьерын зорилгоо дахин шинээр тодорхойлно. Итгэдэг хүмүүсээсээ дэмжлэг хүсэхэд тэд таныг гонсойлгохгүй. Та заримдаа өөрийн онцлог шинж чанарыг дарагдуулах гээд байдаг хүн юм. Үүнийгээ үгүйсгэх хэрэггүй. Заримдаа аливаа асуудалд хөнгөн, хөгжилтэй хандвал амьдрал илүү баялаг байх болно. Уур бухимдал, ядаргаа, нойрны хэвийн бус байдалтай холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч болзошгүй. Амралт, зөөлөн дасгал, алхалт, бясалгал нь сэтгэл санааг тайвшруулж, эрч хүч сэргээнэ.