УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 100 хувийн саналаар УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн. Улмаар АН-ын бүлгийн шаардлага болон эрх баригчид ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь парламентын үйл ажиллагаа гацахад хүргээд буй.
УИХ-ын чуулганаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Эрчим хүч, Боловсролын сайдуудыг чөлөөлж улмаар шинэ сайд нарыг томилох асуудлыг танилцуулж, ҮХЦ-ийн дүгнэлтүүдийг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Тодорхойгүй хугацаагаар хойшилсон чуулганы хуралдаан өнөөдөр эхлэх эсэх нь ч эргэлзээтэй байна.