АТГ: Дүрэм журам хянахад хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-д заасан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” бүрэн эрхийн хүрээнд сүүлийн 3 жилд 388 тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянажээ.

Нийт 152 шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах, зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, бүхэлд нь эсхүл тодорхой зүйл, заалтыг хүчингүй болгон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан байна.