Г.Занданшатар огцрох хүсэлтээ гаргаж, МАН Н.Учралыг дараагийн Ерөнхий сайдад сойхоор тохиров

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, улмаар улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх нь тодорхой болов.

Тэрбээр УИХ-аас 2025 оны зургадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдож байсан ч ийнхүү найман сарын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болж байна.