УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр /2026.03.31/ үдээс хойш буюу 14.00 цагт болох товтой байна. Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал өнөөдөр шинээр байгуулах Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Хуралдаанаар,
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан
- Бусад гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэнэ.
| МЯГМАР ГАРАГ /2026.03.31/ | ||||
| Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
| НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
| 1 | УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан | Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 09.00 | “Их засаг” |
| 2 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 09.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
| 3 | УИХ-ын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан | Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
| ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
| 1 | Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо
/Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараа хуралдана/ |
Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын нэгжийн үйл ажиллагаатай танилцах, салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсох | – | “Их засаг” |
| ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
| 1 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын
хороо |
· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/[1]
· “Туулын хурдны зам” төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн үр ашиг, төсөвт өртөг, санхүүжилтийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл сонсох |
09.00 | “Үндсэн хууль” |
| 2 | Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан | · Монгол Улсын олон улсын гэрээний биелэлтийн тайлан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” |
| 3 | Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ | · Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлан | – | “Их Эзэн Чингис хаан” |
| 4 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
· Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ · Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс ирүүлсэн татан буугдсан “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаар Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монголбанкны мэдээлэл сонсох |
12.00 | “Их засаг” |
| 5 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | · Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан асуултын хариуг хэлэлцэх · Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх |
13.00 | “Үндсэн хууль” |
| ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
| 1 | Хууль зүйн байнгын хороо | Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахталаарх хэлэлцүүлэг | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
| ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
| 1 | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ · Бусад |
|||