Сүхбаатар дүүргийн прокурорын газраас виз гаргаж өгнө хэмээн иргэдийг залилсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүллээ. Хэргийг тодруулбал, Л.Э нь “Севеникс виз консултинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Австрали, Америк, Канад, Шинэ зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө” гэж нэр бүхий 491 иргэнтэй аяллын болон ажлын визний гэрээ байгуулан хуурч, нийт 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Л.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3,2 тэрбум төгрөгийг гаргуулан нэр бүхий 491 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.