БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 82 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр бол зүгээр нэг баяр биш, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын манаанд амьдралаа зориулсан эрхэм хүндтэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг өдөр юм.
Анх 1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн дээд цол болох “Генерал” цолыг бий болгож, Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын тэргүүтэй 11 хүнд анхлан олгож байсан түүхтэй. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг гээд төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас олон зуун шилдэг удирдагчид энэхүү эрхэм цолыг хүртжээ.
Генерал гэдэг зөвхөн өндөр цол, гоё мөрдэс биш, түүний цаана асар их хариуцлага, мянга мянган цэргийн амь нас, улс орны амгалан тайван байдал явж байдаг.
Тийм ч учраас монголчууд “Генерал хүн гэдэг төрийн түшээ, түмний эцэг” хэмээн хүндэтгэдэг билээ. Өнөөдөр манай ахмад генералууд залуу халаадаа сургаал номоо айлдаж, залуу генералууд нь орчин цагийн техникийн дэвшил, энхийг дэмжих ажиллагаанд цэргүүдээ манлайлан оролцож байна.
Эх орныхоо төлөө тангараг өргөсөн энэ эрхэм хүмүүст баярын мэнд хүргэе!