Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар өнөөдөр/2026.05.18/ 14 цагаас ээлжит бусаар хуралдахаар товложээ. Тус хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх эсэх нь тодорхой бус байна.

Сануулахад, өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн. Эл шийдвэртэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ ч мэдэгдсэн билээ.