Оны эхний улирлын байдлаар өрхийн бодит зарлага 2.8 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 12.3 хувь өссөн байна. Зарлагын дийлэнхийг буюу дунджаар 625.9 мянган төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байгаа гэх судалгаа гарчээ. Мөн хүнсний зардал сард дунджаар 555.5 мянган төгрөг байна. Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний зардал 320.6 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос тодотгосон юм.
Харин өрхийн бодит орлого 2.9 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.3 хувь өссөн байна. Орлогын өсөлтөд цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлого 6.1 хувь, өрхийн үлдвэрлэл үйлчилгээний орлого 5.9 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 6.4 хувь өссөн нь тус, тус нөлөөлжээ.
Нийт өрхүүдийн орлогын хэмжээг авч үзвэл 20.4 хувь нь таван сая болон түүнээс дээш төгрөгийн орлоготой, 12.9 хувь нь 4-5 сая төгрөгийн орлоготой, 19.2 хувь нь 2.1-3 сая төгрөгийн орлогтой байна. Харин амьжиргааны баталгаажих түвшнээс доош буюу 1.1 сая хүртэлх төгрөгийн орлоготой өрх 9.3 хувь бүрдүүлж байна