СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд тасарсан цахилгааны утаснаас барьж, тогонд цохиулж, амиа алджээ

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2 настай хүүхэд цахилгааны ил утаснаас тогонд цохиулж, нас баржээ.

Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 31-ний өдөр “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын тавдугаар багт 2 настай эрэгтэй хүүхэд тасарсан цахилгааны утасны үзүүрээс барьж, цахилгаан хүчдэлд цохиулж, нас барсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар амь хохирогч модон шонгийн доод ёзоорт цахилгааны утас тасарсан байсныг барьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа ажээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.