Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга өнөөдөр болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 85-р зарлигаар “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”, “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх, хуваарь“-ийг баталсан. Энэ дагуу Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол энэ сарын 16, 17-нд болохоор товлогдсон.

Өчигдөр орой Хаан тэнгэрийн “Долоон бурхан” одыг газарт буулгаж тахих ёслол болсон юм.