Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25 өдөр түүхийн шалгалтаар эхэлнэ. Дархан-Уул аймгийн Засаг дарга хүүхэд нь элсэлтийн шалгалттай тухайн өдөр эцэг эхэд цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн ЭЕШ-ын өдөр

  • Шалгалт зохион байгуулагдах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх,
  • Цагдаагийн байгууллагаас зам, тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг зохих түвшинд хэрэгжүүлнэ.