Нийслэлийн иргэдийн баяр – Хүрээ цам даншиг наадам-2026 зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Тус наадмын Улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны цахим бүртгэл зургаадугаар сарын 26-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Даншиг наадмын түрүү бөх 30 сая,үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 14 сая, дунд шөвгийн бахчүүд тус бүр 4 сая төгрөгийн бай шагнал гардах бөгөөд мөн Тува, Буриад, Өвөрмонголоос зочин бөхчүүд ирж зодоглох юм.