ОХУ-ын Эрхүү мужид түлшний хязгаарлалт тогтоожээ

ОХУ-ын Эрхүү мужид ням гаригаас эхлэн түлшний хязгаарлалт тогтоожээ. Ингэхдээ нэг тээврийн хэрэгсэлд 50 литр түлш худалдан авах хязгаар тогтоосон байна. Энэхүү хязгаарлалт түргэн тусламж, гал түймэртэй тэмцэх газарт хамаарахгүй аж.
Сануулахад Украины зэвсэгт хүч Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү 82 удаа халдсан бол энэ он гарсаар нийт 47 удаа цохилт өгсөн учир ийнхүү хязгаарлалт тогтооход хүрсэн юм.