Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 8-нд олгоно

2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг  Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.

Уг хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг 7 дугаар сарын 8-нд олгохоор болжээ. Мөн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ 7 дугаар сарын 8-нд олгох юм байна. Харин эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг 7 дугаар сарын сарын 23-нд олгох юм байна.