Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн нас барж, нэг хүн хавчуулагджээ

Яармагийн замд зам тээврийн ноцтой осол гарсан тухай бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар Онцгой байдлын байгууллагаас тодруулахад “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд зам тээврийн ослын үеэр хүн хавчуулагдсан гэх дуудлагыг өнөө өглөө 07:45 цагт ирүүлснээр НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход, Toyota Prius маркийн автомашинууд мөргөлдсөний улмаас нэг иргэн хавчуулагдаж, нэг иргэн нас барсан байсныг гаргаж эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэлээ.

Жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхааруулж байна.