Өмнөд Солонгосын Инчеон олон улсын нисэх буудал ашиглалтад орсноосоо хойш ердөө 25 жил 3 сарын дотор 1 тэрбум зорчигчид үйлчилсэн дэлхийн хамгийн хурдан, томоохон нисэх буудал боллоо.
Энэ нь өдөрт дунджаар 108,000 зорчигч, минут тутамд 75 зорчигчид үйлчилдэг гэсэн үг юм.
Ингэснээр дэлхийн 3 дахь хамгийн их олон улсын зорчигчтой нисэх буудал болж, Зүүн хойд Азийн хамгийн том дамжин өнгөрөх төв хэвээр байна.