Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.


Бригадын генерал цолыг:

  • Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Эрхэмбаярын Гансүх
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Адъяабазарын Намсаманд
  • Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Цэндийн Мягмардорж
  • Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Жанчивдоржийн Батбаатар
  • Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Намсрайн Лхагвасайхан нарт хүртээлээ.