УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2020.01.30/ гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналын тогтоолоор гишүүдээс илээр санал хураав.
Санал хураахад гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ.