Франц 15-аас доош насны хүүхдүүдэд цахим сүлжээнд нэвтрэхийг хориглолоо

Франц 2027 оны нэгдүгээр сараас эхлэн 15-аас доош насны хүүхдүүдийг цахим орчинд нэвтрэхийг хориглон хууль баталсан Европын анхны улс боллоо.

Хуульд зааснаар Францад амьдарч буй бүх хүн цахим сүлжээнд нэвтрэхийн тулд насаа баталгаажуулах ёстой. Англи болон Европын холбооны улсууд хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг хамгаалахын тулд өөрсдийн хязгаарыг тогтоож эхэлсэн байна.

Франц улсын ерөнхийлөгч Эманнуэль Макрон энэ зохицуулалтыг сайшааж хүлээн авсан, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө уг хуулийг хэрэгжүүлэхээ амлаж байжээ. Зарим иргэн шинэ хуулийн хэрэгжилт амжилттай болох, эсэхэд эргэлзэж байгаа бол Засгийн газраас цахим төхөөрөмжөөр насыг нь шалгах үр дүнтэй, аюулгүй гэжээ.

Энэхүү хууль хоёр үе шаттай хэрэгжинэ.

  1. Есдүгээр сараас эхлэн 15-аас доош насны хүүхдүүд цахим хаяг нээх боломжгүй болж, 15-аас дээш настай бол шинэ хаяг нээх бүрд насаа баталгаажуулах шаардлагатай.
  2. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Францад байгаа бүх хүн өөрийгөө 15-аас дээш насных гэдгээ баталгаажуулах шаардлагатай болно.

Хууль хэрэгжих үед цахим платформууд Францын хувийн мэдээллийн хяналтын байгууллагаас баталгаажсан цахим хэрэглүүрийг ашиглаж эхэлнэ.

Эх сурвалж: BBC