Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ

Энэ оны эхний таван сарын байдлаар ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт монед, скүүтер, суррон, цахилгаан дугуй гэх мэт бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй нийт 754 осол гэмтлийн тохиодол бүртгэгджээ.  Үүний 463 буюу 61,4 хувь нь эрэгтэй, 291 буюу 38,6 нь эмэгтэй байна.  Харин явган зорчигч тухайн тээврийн хэрэгслүүдэд мөргүүлсэн тохиолдолд эмэгтэйчүүд, бусад үед эрэгтэйчүүд гэмтэх нь түгээмэл байгаа аж.

Мөн зургаа болон долдугаар сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Энэ нь он гарснаас хойших эхний таван сарын нийт тохиолдлоос 2 дахин их үзүүлэлттэй байна. Нийт тохиолдлын 61,8 хувь нь эрэгтэйчүүд гэмтсэн байна.

Суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэн:

  • 2022 онд – 50
  • 2023 онд – 305
  • 2024 онд – 532
  • 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.