Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлд 50 гаруй мянган хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн 1-р шатны элсэлтийн бүртгэлд нийт 56,065 хүүхдийн хүсэлт иржээ.

Өчигдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 12-ны 08:10 цагийн байдлаар

  • 2 настай – 13,358
  • 3 настай – 15,239
  • 4 настай – 15,576
  • 5 настай – 16,384

“Орон нутагт хаягтай” ангилалд орон нутгаас нийслэл рүү шилжилт хөдөлгөөн хийлгэх хүсэлт илгээсэн хүүхдүүдийн мэдээлэл багтсан байна.

Дүүрэг тус бүрийн бүртгэлийн явцыг доорх мэдээллээс харна уу.