“СОР17”-гийн ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр иргэдэд нээлттэй ногоон бүсэд үйлчилгээний нийт 39 гольф карт ажиллана. Байгальд ээлтэй цахилгаан цэнэгээр ажиллах гольф карт нь нэг эргэлтэд 500 орчим хүн тээвэрлэх хүчин чадалтай. Нэг цагт 1500, өдөрт 6000 орчим хүн тээвэрлэх боломжтой. Ногоон бүсэд очих иргэдэд зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хаалганаас 07:00- 19:00 цагийн хооронд ажиллана .