Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт агуулах шатжээ

Өнгөрсөн шөнийн 00:45 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд агуулах шатаж байна гэх дуудлага бүртгэгджээ.

Онцгой байдлын албан хаагчдыг очиход иргэн Н-ын хоёр давхар үйлчилгээний төвийн B1 давхарт ачааны автомашины бүхээгийн урд хэсэг шатаж, барилгын хана, таазны хэсэг хайрагдаж байжээ.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан байна.