Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг өнөөдрөөс мессежээр илгээнэ

Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх цахим хүсэлтийн нэгдүгээр шат өчигдөр 23:59 цагт хаагдлаа.

Өнөөдрөөс эхлэн цахим хүсэлт илгээсэн иргэдийн хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах талаарх хариуг бүртгэлтэй гар утасны дугаарт мессежээр илгээнэ.

Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ наймдугаар сарын 10-23-ны хооронд E-Mongolia системээр илгээж амжаагүй болон тухайн хаягт түр оршин суугчаар бүртгэлтэй иргэд хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдах боломжтой юм.