МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдана

УИХ дахь Ардын намын бүлэг өнөөдөр Их тэнгэрт хуралдахаар товложээ. Эрх баригч намынхан ийнхүү ээлжит бусаар хуралдаж саяхан Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол болон улс төрийн нөхцөл байдал бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Засгийн газраас тодотголоор 1.4 их наядыг хэмнэнэ гэж мэдэгдээд буй бол сөрөг хүчин бүтцээ цомхон болгож, зардлаа танахыг шаардаж байгаа.