Балбад болсон мөсөн голын үерийн улмаас 1500 орчим хүн ор сураггүй байна

Балба–Төвөдийн хил орчимд мөсөн голын үер, хөрсний гулгалт энэ сарын 26-нд болсон. Үүний улмаас 1500 орчим хүн ор сураггүй байна. Балбын эрх баригчид 359 хүн байгалийн гамшигт өртөн амиа алдсан гэв.

Мөн 517 жуулчин, 900 орчим иргэн сураггүй байна. Төвөдийн хил орчимд бороо орсоор байгаа нь эрэн хайх ажиллагааг хүндрүүлжээ. Балбын 2000 цэрэг агаараас болон газарт хийж буюу эрэн хайх ажиллагаанд дайчлагдсан. Хэд хэдэн улс алга болсон иргэдийнхээ талаар мэдээлэв. Энэтхэгийн 100, АНУ-ын 54, Их Британийн 33, Украины 53, Канадын 24, Австралийн 34 иргэн сураггүй байна.

Мөн Балбын 26 цагдаа, 44 цэрэг амиа алджээ. Балба–Төвөдийн хил орчимд Хималайн нурууны Кайлаш уул нь Шива бурхны гэр гэж Энэтхэгчүүд үздэг. Энэ ууланд мөргөхөөр Энэтхэгээс олон мөргөлчин ирсэн байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гамшиг болсон бүүс рүү яаралтай тусламжийн бараа илгээсэн байна.

Эх сурвалж: BBC