Сэлбэ хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

элбэ хотод нийт 8600 орчим өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж баригдана.

Мөн 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, амралт чөлөөт цаг өнгөрөөх хүрээлэн барихаар төлөвлөжээ.

Төслийн нийт талбайн 37 хувь буюу 58 га-д ногоон байгууламж барих бөгөөд энэ нь нэг айл өрхөд ногдох ногоон байгууламжийн хүртээмж ихтэй төсөл болж байна.

Үүний үр дүнд тухайн бүсийн агаарын бохирдол эхний ээлжид 1.4, хэтдээ 7.7 хувиар буурах судалгаа гарсан.

“СЭЛБЭ УХААЛАГ ХОТ” ТӨСЛИЙН ТАЛААР ИРГЭДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТАД ӨГӨХ ХАРИУЛТ

-Сэлбэ хот төслийг “Хорин минутын хот” гэж тодотгох ач холбогдол нь юу вэ?

-Төсөл нь 158 га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд оршин суугч иргэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ, спорт, соёл, нийгмийн үйлчилгээг 20 минутын хугацаанд Сэлбэ хотоосоо авах инженерийн төлөвлөлтийг бүрдүүлж байна.

-Хэдэн га газар чөлөөлсөн бэ?

-Төслийн нийт 2206 нэгж талбарыг чөлөөлж, 158 га талбайн 88 га талбайд хөрсний энгийн бохирдлыг ариутгасан. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар тухайн орчны 15,600 яндан устаж, 12,000 нүхэн жорлонг буулган ариутгал хийсэн байна.

-Иргэд хэзээнээс байрандаа орох вэ?

-Төслийн хүрээнд 45,000 гаруй иргэнийг орон сууцжуулна. Оршин суугчдыг 2027 оны 2 дугаар улирлаас эхлэн хүлээн авна. Харин худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг нь 2028 оны 4 дүгээр улирлаас эхлэн үе шаттайгаар ашиглалтад орно.

-Төслийн эрчим хүчний хэрэглээг хэрхэн хангах вэ?

-Орон сууцны дээвэр дээр нарны панел суурилуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн зориулалттай цахилгаан хэрэглээг эрчим хүчний хэмнэлттэйгээр шийдвэрлэнэ.

Хуваалц