Технологийн тэргүүлэгч компаниудын нэг болох Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүний нээлт болох “Surprise and Shine” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр шинээр худалдаанд гарч буй анхны эвхэгддэг iPhone-ыг танилцуулав.
Шинэ бүтээгдэхүүний нээлт өчигдөр (2026.09.09) Apple Park төвд болжээ. Монголын цагаар өнгөрсөн шөнийн 01:00 цагт болсон байна. Apple компанийн энэ жилийн арга хэмжээ 15 жилийн дараа шинэхэн гүйцэтгэх захирал Жон Тернус танилцуулгыг удирдан явуулсан онцлогтой.
Өмнөх захирал Тим Күүкийг энэ сараас эхлэн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Гүйцэтгэх даргаар ажиллуулахаар болсон. Харин Техник хангамжийн инженерчлэл хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Жон Тернус энэ сарын 1-нээс эхлэн компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлжээ.
Арга хэмжээний үеэр Apple шинэ iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max загваруудыг сайжруулсан камерын систем, A20 Pro чипээр тоноглосноо онцлов. Мөн компанийн анхны эвхэгддэг гар утас болох iPhone Duo-г олон нийтэд танилцууллаа.
Түүнчлэн шинэ үеийн AirPods 5, Apple Watch Series 12, Apple Watch Ultra 4 төхөөрөмжүүдийг танилцуулж, iOS 27 үйлдлийн системийн нээлтийн товыг зарлажээ.