Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 55 хувьд хүрлээ

Энэ сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 277 546 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдсан талаар ЭМЯ-аас мэдээллээ. Тодруулбал,

Улаанбаатар хотод хамралт 59.9 хувьтай байна.

Сонгинохайрхан 74.4, Хан-Уул 68.4, Багахангай дүүрэг 59.3 хувьтай байна. Мөн Орон нутагт вакцинжуулалтын хамралт 49.3 хувьтай байна.

Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй:

Ховд – 60.8 хувь

Архангай – 59.8 хувь

Орхон – 58.8 хувь

Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна.

6 сар –1 нас: 65.5 хувь

1–2 нас: 39.5 хувь

3–6 нас: 89.9 хувь

Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулахыг албаныхан уриаллаа.